Онцгой байдлын шуурхай бүлгүүд орон нутгийг зорилоо

Улсын хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, үнэлгээ хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, шийдвэр гаргах үүрэг бүхий Улсын Онцгой комиссын шуурхай бүлгийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн тушаалаар томиллоо. Шуурхай бүлгийн хоёр ажлын хэсэг баруун болон төвийн бүсийн аймгууд болон зүүн болон говийн бүсийн аймгуудад ажиллана.

Шуурхай бүлэг өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах зорилгоор баруун болон төвийн бүс, зүүн болон говийн бүсийн аймгуудад ажиллаж, орон нутгийн Онцгой комисст заавар зөвлөгөө өгч, үйл ажиллагааг нь уялдуулж нэгдсэн удирдлагаар хангах, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэн ажиллах юм.

Баруун болон төвийн бүсийн аймгуудад ажиллах шуурхай бүлгийг УОК-ын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар, зүүн болон говийн бүсийн аймгуудад ажиллах шуурхай бүлгийг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр нар ахалж байна. Шуурхай бүлгийн бүрэлдэхүүн өнөөдөр орон нутгийг зорилоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)