Онцгой байдлын газраас хөлбөмбөг, олс таталтын тэмцээн зохион байгууллаа 

Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгой байдлын байгууллагын үндэс суурь болсон Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж хөгжсөний 98 жилийн ойг тохиолдуулан хөл бөмбөг, олс таталтын тэмцээнийг өнөөдөр /2020.01.09/ зохион байгуулж байна. Тэмцээнд Нийслэлийн онцгой байдлын газар, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсүүдийн Гал түймэр унтраах, аврах ангиуд,  Нийслэлийн Аврах анги 105, Гамшгаас хамгаалах сургалтын төвийн нийт 18 баг эр зориг, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулах юм.

Алба хаагчдын биеийн тамир спорт, бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой тус тэмцээн ОБЕГ-ын харьяа Давтан сургалт сэргээн заслын төвийн “Сургалт, биеийн тамирын цогцолбор”-т болж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)