Онцгой байдлын байгууллагын гурван үеийн чуулга уулзалт болно

-үеийн-чуулга.jpg

  Онцгой байдлын байгууллагаас ахмад үеийнхнийхээ туршлага, мэдлэгийг залуу хойч үедээ өвлүүлэх, харилцан туршлага судлах тодорхойлох зорилгоор гурван үеийн чуулга уулзалтыг зохион байгуулдаг уламжлалттай.

Гурван үеийн дөрөвдүгээр  чуулга уулзалтыг “Онцгой байдлын байгууллагын ахмад, дунд, залуу үеийн оролцоо, идэвхийг дээшлүүлье” уриан дор энэ сарын 25, 26-ны өдрүүдэд  Орхон аймагт зохион байгуулах гэж байна.

 Чуулга уулзалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудад ажиллаж байсан ахмадууд, одоо ажиллаж байгаа дунд, залуу гурван үеийн 140 гаруй төлөөлөл оролцож, Онцгой байдлын албаны өнгөрсөн үеийн ажлын туршлага дурсамж, үйл хэрэг, ирээдүйн хөгжлийн талаар санал бодлоо солилцох юм.

Мөн Онцгой байдлын байгууллагын өнөөгийн хөгжил, цаашдын чиг хандлага, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх, туршлагад суурилсан манлайллыг хэрхэн бий болгох талаар хэлэлцэж, зөвлөмж гаргана.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)