Онцгойгийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллахад бэлэн болжээ

obeg.jpg

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/199 дүгээр тушаалаар 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 09:00 цагаас 2019 оны долдугаар сарын 16-ны өдрийн 09:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана.

Албаны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаатай холбогдуулан ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал даргын зөвлөлийн гишүүд болон газар, хэлтсийн дарга нарт албаны бэлтгэл, бэлэн байдлаа ханган ажиллах, усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, бэлэн байдлаа ханган ажиллаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)