Онлайнаар хичээлээ судална

Пакистан гаралтай америк залуу дүүгээ сургахын тулд видео хичээл хийн, интернэтэд байршуулсан нь дэлхийн хамгийн өндөр хандалт, ашиглалттай, онлайн, нээлттэй сургалттай, хэн ч хаанаас ч үнэгүй сурах боломжтой “Хан” академийн суурь болжээ. Тус академид ерөнхий боловсролын математик, байгалийн ухаан, хими, биологи, эрүүл мэнд, мэдээллийн технологи, хүмүүнлэг, түүх болон SAT, GMAT шалгалтад бэлтгэх сургалтын сэдвүүдийг хамарсан 6000 орчим видео хичээл байдаг аж. БШУЯ-ны захиалгаар “Нээлттэй мэдлэг боловсролын сан” эл академийн математик, дэлхийн түүх, биологийн 500 гаруй видео хичээлийг 2014-2015 онд монгол хэлнээ орчуулж байна. Хүүхдийн анхаарал төвлөрөх хугацааг харгалзан хичээл 1-10 минут үргэлжилдэг. Нэг хичээлээ олон дахин үзэж, мөн шалгалт өгч болно. Хичээлийг БШУЯ-ны www.meds.gov.mn цахим хуудсаар үзэх боломжтой бөгөөд мягмар, пүрэв гариг бүрийн 14.00 цагт шинэчлэгддэг. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)