Онгоц хулгайлсан этгээдийг 30 жилийн дараа баривчиллаа

онгоц хулгайлах

1985 онд нисэх онгоц болон хүмүүс хулгайлсан, өдгөө 65 настай ливан эрийг Грекийн цагдаагийнхан баривчлав. Тэрбээр хамсаатнуудын хамт Египетээс Америкийн чиглэлийн нисэх онгоцыг Грект газардахад нь булааж, Израилын шоронгоос исламын шиит шашинт 700 хүнийг суллахыг шаарджээ. 

Өөрийгөө Ливаны “Хезболлах”-ын гишүүн хэмээн мэдэгдсэнийг тус бүлэглэлийнхэн няцаасан юм. Онгоц булаах үед зорчигч болох Америкийн тэнгисийн явган цэрэг амь үрэгдэж, барьцаалагдсан хүмүүсийн дунд Грекийн дуучин Демис Руссос байв. 30 жил эрэн сурвалжилсан гэмт этгээдийг энэ сарын 19-нд Грекийн Миконос аралд усан онгоцноос буухад нь баривчилжээ. Түүнийг одоо чанга дэглэмтэй шоронд хорьж буй бөгөөд хэн болохыг нь Германы эрх баригчид тогтоох ёстой гэнэ.

Гэмт этгээдийг хоёр дахь удаагаа онгоц булаасан 1987 онд Франкфурт хотод баривчилсан ч хамсаатнууд нь Ливанд барьцаалсан Германы иргэдээр сольсон аж. Тэрбээр 1985 онд булаасан онгоцоо Бейрутэд буулгаж, шатахуун авахдаа Демис Руссос зэрэг зорчигчийг сулласан ч нисгэгч Жон Тестрейк нарын хүнийг 17 хоног барьцаанд байлгасан гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)