Онгоцны ослоор амь үрэгдсэн хөлбөмбөгийн багийнханаас ердөө энэ гурван тоглогч л үлджээ

Өмнөд Америк тивийн хөлбөмбөгийн клубийн чансаагаар аваргуудын лигийнхээ дараа орох тэмцээний шигшээд шалгарсан Бразилын "Шапекоэнсе" тус тэмцээнд Колумбын багтай өрсөлдөхөөр нисэж яваад онгоц нь сүйрч, улмаар багийн гишүүн 20 гишүүн, дасгалжуулагч, спортын 21 сэтгүүлч, нийт 72, онгоцны багийн есөн гишүүн осолдсон юм. Тэднээс зургаан хүн амьд үлдсэнээс нэг нь эмнэлэгт очсон ч өөд болжээ. Тэд Колумбын "Атлетико Начионал" багтай маргааш тоглох байсан ч осолдсон тул зохион байгуулагчид тэмцээнийг цуцлах шийдвэр гаргажээ.

Бразилын жижигхэн хот Шапекогийн төлөөлөл болсон хөлбөмбөгийн багийн хувьд 2014 онд улсынхаа дээд лигт дэвшсэн юм. Энэ нь 1970 оноос анхных нь болсон бөгөөд өнгөрсөн долоо хоногт Аргентинийн "Сан Лоренсо" клубийг буулган авч, аваргуудын лигийн шигшээд шалгарсан нь энэ юм.

Одоогоор ослын шалтгааныг тодруулахаар Колубмын цагдаагийнхан ажиллаж байна. Урьдчилсан байдлаар цахилгааны гэмтэл байх магадлалтай гэж үзэж буй. Мөн осол болсон газарт ойрын хэдэн өдөр бороотой байсныг албаныхан онцолжээ.

Тус багийн тоглогч, дасгалжуулагч, албаны хүмүүс гэх мэт 60 гаруй хүн энэ ослоор өөд болсон. Одоо энэ багаас шигшээ тоглолтод оролцохгүй тодорхой гэгдэж байсан гурван тоглогч л амьд үлджээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр амьд үлдсэн таван хүний нэг нь онгоцны үйчлэгч, гурав нь тоглогч байгаа аж.

Багийн үндсэн хаалгагч Маркос Данило Падила амьд үлдсэн зургаан хүний нэг байсан боловч Колумбын эмнэлэгт очоод амьсгал хураажээ. Тэрбээр энэ жил 31 нас хүрсэн, багийн ахмад тоглогчдын нэг байсан аж.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)