О.Насанбурмаа, П.Орхон нар өнөөдөр барилдана

Риогийн олимпийн чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр 22:00 цагт эхэлнэ. Эмэгтэйчүүдээс 58 кг-д П.Орхон, 69 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа нар барилдах хуваарьтай. 

П.Орхон эхний тойрогт Болгарийн Мими Христоватай оноолт таарчээ. Түүнийг ялбал дараагийн даваанд ДАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Валериа Кобловатой таарах магадлалтай

Харин 69 кг-д О.Насанбурмаа эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд удаах даваанд Тайванийн Чен Вен Линтэй барилдана. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)