Олон улсын циркчдийн тэмцээний ТЭРГҮҮН ШАГНАЛЫГ монголчууд хүртлээ

Францад болсон Massy олон улсын циркчдийн наадмын хамгийн дээд шагналыг монгол циркчид хүртсэн баяртай мэдээ ирлээ. Монголын үндэсний циркийн Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид "Нүүдэлчин монголчууд" үзүүлбэрээрээ өнгөрсөн хугацаанд олон улсын тэмцээний дөрвөн алт, нэг мөнгөн цом хүртээд байсан бол энэ удаад ГРАН ПРИ хүртжээ

Massy олон улсын циркчдийн наадмын тэргүүн дээд буюу Ерөнхийлөгчийн нэрэмжит дээд шагналыг хүртсэн манай жүжигчид хоёр хоногийн дараа эх орондоо ирнэ. "Нүүдэлчин монголчууд" хэмээх энэ үзүүлбэрийн продюсер нь Монгол циркийн хөгжлийн төвийн тэргүүн Н.Эрдэнэ билээ. 
Энэ удаа Massy олон улсын циркчдийн наадамд Их Британи, Чили, Перу, Герман, Румын, Колумб, Бельги, Этиоп, Кыргыз зэрэг орны 24 шилдэг үзүүлбэр оролцсоноос монголчууд цойлсон нь энэ юм. 

Өнгөрсөн жил эл тэмцээний алтан цомыг Монголын үндэсний циркийн жүжигчин Ц.Пүрэвжаргал ахлагчтай жүжигчид хүртэж байсан юм. 

 


 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)