Олон улсын трансжендер миссийн тэмцээнд Б.Солонгын бичлэг гуравт эрэмбэлэгдэж байна

Загварын тайзнаа олон жил алхсан, мисс загвар өмсөгчдөөс дутахааргүй олны харааг булаасан эрхэм бол трансжендер Б.Солонго юм.  Саяхан найз залуугаасаа салсан тухайгаа зарлаад авсан тэрээр гуч хүртлээ өөрийгөө хөгжүүлэхдээ л гол анхаарлаа хандуулж залуусаас хол байхаар шийдээд буй гэдгээ цахим хуудсаараа мэдээллэсэн. 

Энэ удаад тэрээр "Miss International Queen-2018" буюу олон улсын трансжендер миссийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа. Тэмцээнд орж буй зорилгоо "Трансжендер хүмүүсийн дуу хоолой болохоос гадна бусдад өөртөө итгэх итгэл, өөрийгөө олоход нь туслахыг хүссэн" гэж тайлбарлажээ.

Түүний тэмцээндээ зориулж хийсэн "Нэг амьдрал нэг сэтгэл зүрх" видео одоогийн байдлаар хамгийн их хандалттай эхний гурван бичлэгийн тоонд явж байна. Уг тэмцээн Тайвань улсын Паттаяа арал дээр болох бөгөөд гала ёслол  3-р сарын 9-нд болох гэнэ.

https://www.facebook.com/pg/MissInternationalQueen/photos/?ref=page_internal Фэйсбүүк пэйжээр дамжин орж тэмцээний зураг болон  видеог бусдадаа хуваалцан дэмжихийг мисс маань монголын ард түмнээсээ хүслээ.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)