Олон Улсын кинонуудад дүр бүтээсэн Монгол жүжигчид

Монголын олон уран бүтээлчид авъяас чадвараараа дэлхийд гайхагдсаар байгааг бид мэднэ. Тухайлбал, сүүлийн жилүүдэд кино урлагийн жүжигчид ур чадвар, авьяас билгээ дэлхийд үнэлүүлж Олон улсын кинонуудад дүр бүтээгээд буй. Гэсэн хэдий ч уншигч та хэн гэдэг уран бүтээлч, ямар кинонд дүр бүтээсэн талаар мэдээгүй эсвэл мартсан байж ч магадгүй. Тиймээс дахин нэг сануулах зорилгоор олон улсын кинонуудад дүр бүтээсэн уран бүтээлчдийг танилцуулж байна.

Жүжигчин Ж.Гүрсэд

Америкийн жүжигчин Жонни Депп, Роберт Паттинсон нартай хамтран “Waiting for Barbarians” кинонд тоглосон байна.

Жүжигчин Д. Цэрэндарьзав

Тэрбээр Францын уран бүтээлчидтэй хамтран “U Monde Plus Grand” кинонд  удган эмэгтэйн дүр бүтээжээ.

Жүжигчин Ц. Цэрэнболд

УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд Нетфликсийн бүтээл “Марка Поло” кинонд Чингис хааны дүрийг бүтээсэн. Мөн Казахстан улсын “Рекитер” киноны найруулагч Аханом Сатаевийн найруулсан кинонд Галданцэрэн хааны дүрийг бүтээжээ. Дараа нь  АНУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “Дүүлэн нисэх шонхор” кинонд мөн тоглосон байна.

Жүжигчин Б.Амарсайхан

Тэрбээр Монголын жүжигчдээс хамгийн анх Холливудад гарч “Марка Поло” киноны Ариг бөхийн дүрийг бүтээсэн. Мөн дараа нь Монгол, Казахстан, АНУ-ын хамтарсан “The Mongolian Connection” киноны найруулагчаар ажилласан аж.

Жүжигчин Р.Анхням

Азийн зэрэглэлтэй жүжигчин гэгддэг жүжигчин Р. Анхням Францийн найруулагч Жан Жак Анногийн найруулсан “Чонон сүлд” кинонд Галсмаа бүсгүйн дүр бүтээсэн. Харин дараа нь “Song of love” нэртэй хятад кинонд Өвөрмонгол бүсгүйн дүр бүтээсэн.

Загвар өмсөгч, жүжигчин А.Баярцэцэг

Тэрбээр Нетфликсийн бүтээл “Марка Поло” кинонд дүр бүтээсэн бөгөөд жүжигчин найруулагч Стевин Сигал “Attrition” кинонд дүр бүтээжээ.

Д.БЯМБАСҮРЭН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)