Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн ерөнхий бага хурал болж байна

Атомыг энхтайвны салбарт ашиглах асуудлаар жил болгон болдог дэлхийн хэмжээний чуулга уулзалт болох Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн ерөнхий бага хурал Вена хотноо өнөөдөр 59 дэх удаагаа нээлтээ хийж байна. Бага хурал энэ долоо хоногийг дуустал үргэлжлэх юм.

Тус байгууллагын гишүүн 160 гаруй улсын 2000 гаруй төлөөлөгч хуралдааны нээлтийн өдөр МАГАТЭ-гийн ерөнхий захирал Юкия Аманогийн илтгэлийг сонссон бөгөөд гишүүн орнуудын атомын салбарын удирдлагууд, чиглэлийн яамдын сайд нар тэргүүтэй төлөөлөгчид бага хурлын явцад 2014 онд байгууллагынхаа хийж гүйцэтгэсэн ажлын тайлан болон ирэх оны төсөв, 2016-2017 оны хөтөлбөрийг тус тус хэлэлцэн батлах юм байна.

Үүнээс гадна “Израилийн цөмийн зэвсгийн нөөц”-ийн тухай арабын бүлэг орнуудаас дэвшүүлсэн тогтоол энэ удаа мөн л өмнөх ерөнхий бага хурлуудынхтай нэгэн адил маргаан мэтгэлцээний сэдэв байх бололтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)