Олон нийтийн цагдаа нар 146 мянга гаруй зөрчил илрүүлжээ

Нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг цагдаагийн байгууллагад шуурхай мэдээлэх, зөрчил үйлдсэн этгээдэд торгууль ногдуулах зорилгоор хороодын хэсгийн ахлагч нарыг өнгөрсөн дөрөвдүгээр сараас олон нийтийн цагдаагаар ажиллуулж эхэлсэн билээ. Нийслэлийн 173 хорооны 1692 хэсгийн ахлагчаас 982 нь өдгөө олон нийтийн цагдаагийн эрхтэй ажиллаж, хууль, тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулан, сануулга өгч, зарим тохиолдолд хариуцлага хүлээлгэж буй аж. Мөн хотын соёлыг түгээж, аюулгүй орчин бүрдүүлэх чиглэлээр ажилладаг. Тэд өнгөрсөн хугацаанд нийт 146 мянга гаруй зөрчил илрүүлжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт 41 506, Хан-Уулд 39 564, Баянголд 34 288, Чингэлтэйд 16 521, Баянзүрхэд 9099, Налайхад 5463 зөрчил илрүүлж, иргэдэд зөвлөмж, мэдээлэл хүргэсэн байна.

Бэлтгэсэн: М.Оч


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)