Олон жилийн дараа “охин”-тойгоо уулзжээ

Ы Хуангёны найруулсан “Долдугаар өрөөний бэлэг” (Miracle in cell no.7) кино бол Солонгосын бүх цаг үеийн шилдэг бүтээлийн эхний тавд жагсдаг. Тус кинонд охиндоо шар өнгийн үүргэвч худалдаж авч өгөхөөр  амласан аавын тухай сэтгэл хөдлөм харуулдаг. Аав хүний хүүхдээ гэх аугаа хайрыг харуулах “Долдугаар өрөөний бэлэг” киноны гол дүрийг Лү Сынрюн бүтээсэн юм.  Тэрбээр олон жилийн дараа “охинтойгоо” уулзжээ. Тэд кино дууссанаас хойш анх удаа хамт зураг авахуулж буй нь энэ гэнэ.  Лү Сынрюны хувьд сайн жүжигчнээс гадна сайн христитгэгч юм. Тэрбээр Солонгосын Чонан чуулганд хамрагддаг бөгөөд олон жүжигчдэд Христийн тухай ярьж, чуулгандаа урьж авчирдаг ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)