Олны танил дуучин залуу Л.Өнөрчимэгийн цонхны дэргэд орой бүр дуулдаг

Хэдэн жилийн өмнө өвлийн тэсгим хvйтэнд  Монгол охид  чармай нvцгэлэн зургаа татуулсан нь интернэтэд цацагдаж бөөн дуулиан тарьсан.

Өндөр ханш амласан харийнханд нандин бүхний эрээ цээргүй дэлгэсэн охидын зарим нь амиа хорлох дээрээ тулж байв. Энэ дуулиан намжиж амжаагүй байхад мисс  Сансармаа, Оюунгэрэл, топ модель Д.Пvрэвсvрэн, Сэлэнгэ, дуучин Нара, Э.Агиймаа, жvжигчин Отгонцэцэг, Р.Анхням нар шил шилээ даран, залуу насны гоо vзэсгэлэнгээ гайхуулж олны нүдийг орой дээр нь гартал бүлтийлгэсэн.

Харин монголд дуулиантай амьдардаг  бvсгvйчvvдийн  тоонд зүй ёсоор бичигддэг  эмэгтэй бол зураач Л.Өнөрчимэг.
Гар, хөл, амаараа нэгэн зэрэг зурж, хүмүүсийг гайхашруулдаг  гоц авъяастай тэрбээр  санаанд оромгvй алхам хийдэг зантай.

Олны танил дуучин залуу орой бvр цонхных нь дэргэд дуулдаг, хэр баргийн эр халдаж чаддаггүй түүнд залуу хөвгүүд сээтэн хаядаг  гэх зэрэг сонирхолтой яриа атаач хүүхнүүдийн аазгайг хөдөлгөж, ам дамжин цааш үргэлжилдэг.

Нүцгэн биеийг алдаршуулсан зураач бvсгvй хэний дуранд ямар ханшаар хаана нvцгэлсэн нь одоогоор нууц байгаа ч   хижээл насны эрчvvдийн анхаарлыг ихэд татдаг гэсэн шүү.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)