Олимпийн бамбар бадамлалаа

Хүн төрөлхтний спортын их наадам зуны 31 дэх олимп Бразил улсын нийслэл Рио де Жанейро хотод эхэллээ. Олимпийн нээлтийн үйл ажиллагаа алдарт Маракана цэнгэлдэхэд үргэлжилж байна. Олимпийн нээлтийн гол утга нь байгаль дэлхийгээ хайрлая гэсэн уриатай аж. Нээлтийн үйл ажиллагаа нь спор, соёл урлагийн томоохон арга хэмжээ болдог. Олимпийн наадмын нээлт ямар утга агуулагатай болох вэ хэмээн дэлхий нийтээрээ тухайн улс руу анхаарлаа хандуулдаг билээ. "Рио-2016" олимпийн наадмын нээлтийн үйл ажиллагаа дэлхийн дулаарал ямар аюултай хэмжээнд хүрснийг үзүүлж хүн төрөлхтөнд сануулга өглөө. Риогийн нээлтэд ердөө 21 сая доллар зарцуулсан нь өмнөх олимпоос даруй хоёр дахин бага тоо аж. Ингээд нээлтийн үйл ажиллагаа олимпийн наадмын спортын ариун талбарт чин шударгаар өрсөлдөх баг тамирчдын жагсаалаар үргэлжлэв. Үүний дараа ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах, олимпийг зохион байгуулах хорооны дарга  мэндчилгээ дэвшүүллээ. Олимпийн бамбарыг асаах эрхэм хүндтэй үүргийг алдарт хөлбөмбөгчин Пеле хүлээсэн ч эрүүл мэндийн шалтгааны улмаас татгалзсан. Харин нэрт марафонч Вандерлей Де Лима олимпийн бамбарыг асаасан юм. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)