Олимпийг дэнсэлж буй МОНГОЛ ШҮҮГЧ

Жүдо бөхийн дэлхийн шүүгч Машбатын Бөхбат “Рио-2016” олимпийн наадмыг дэнсэлж байна. Тэрбээр 2000 гаруй шүүгчтэй өрсөлдөж, олимпийн наадмыг шүүх эрх авчээ. Олимпийн жүдог 14 орны шүүгч дэнсэлж байгаа юм. Түүний тухай баримтуудыг хүргэж байна.

-Монголоос анх удаа олимп дэнсэлж буй шүүгч.

-Тэрбээр 1989 оноос шүүгч хийж эхэлсэн байна.

-2009 онд олон улсын “Б” зэрэглэл, 2013 онд “А” зэрэглэлтэй шүүгч болжээ.

-Өнгөрсөн жил Өсвөрийн дэлхийн аварга, Астанагийн ДАШТ, “Их дуулга” тэмцээнүүдийг амжилттай шүүснээр дэлхийн шүүгчийн гэсэн зэрэглэлтэй болсон.

-Риогийн олимпийг шүүвэл олимпийн зэрэглэлтэй шүүгч болно.

-Олимпийн наадамд Ази тивээс Япон, БНХАУ, Монгол гурав улс л шүүгчээ илгээсэн.

-Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга.

-Түүний аав бөхийн самбо, жүдогоор барилддаг байсан. Анх бөхийн дугуйлан хичээллүүлж самбо, жүдо бөхийн спортыг үүсгэн байгуулалцсан байдаг.  

-Мөн 1980-аад оны дундуур эмэгтэй тамирчдыг гарган ирсэн түүхтэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)