Оливора аварга биетэй байжээ

Оливора (оlivora) буюу навчин идэш хэмээх латин нэршилтэй, хэт удаан хөдөлгөөнтэйн улмаас залхуу хэмээгдэн, энэ нэрээрээ олон нийтэд илүүтэй танигдсан нэгэн төрөл зүйлийн хөхтөн Австралид бий. Тэрхүү амьтан эрт үед, тодруулбал, 40 мянган жилийн тэртээд одоогийнхоосоо хэд дахин том биетэй байсныг гэрчлэх нэг олдворыг Америкийн Сан-Диегогийн их сургуулийн мэргэжилтнүүд өнгөрсөн онд илрүүлэн, судалж, тайлангаа саяхан танилцуулжээ. Агуйд унаж, үхсэн хэмээн тогтоосон эл амьтны таазны ясны тойрог нь гурван метр байжээ.

Ташрамд сонирхуулахад, эл амьтан дунд зэргийн биетэй нохойн чинээ, өтгөн, урт үстэй. Жижиг толгой, богино хоншоор, үл анзаарагдам сүүлтэй, өдрийн 20 гаруй цагийг модон дээр унтаж өнгөрүүлдэг байна. Нэг удаа цадтал хооллоход 90 цагийн хугацаанд шингэнэ. Долоо хоногт 1-2 удаа л газарт бууж, бие засчихаад, эргээд модонд авирч, үргэлжлүүлэн унтана. Газарт болон модонд дээр 1.5-3 м/мин хурдтай гэдгийг судлаачид тэмдэглэжээ.

Залхуу ганц зулзага гаргана. Тэр нь эхний дөрвөн сар эхийнхээ уутанцарт бойжиж, зургаан сартайгаасаа навчаар хооллож, 2.5 жилийн дараа бие дааж амьдрах чадвартай болдог байна. Онгон байгальд 10-20, хүний асрамжид 40 хүртэл жил насалдаг аж.

Бэлтгэсэн: Э.Хана


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)