Олдворт газар нээхэд тусалсан иргэнийг шагнав

Иргэн С.Батааг Монгол улсын палеонтологийн салбарт нэгэн шинэ олдворт газрыг нээхэд оруулсан эх оронч санаачлагыг үнэлж, төрийн дээд шагналд тодорхойлон алдаршууллаа.

С.Батаа нь Баянхонгор аймгийн төвөөс 300 гаруй км газарт мотоциклиэр газарчлан явж, эртний үлэг гүрвэлийн олдвор байгаа газрыг зааж өгчээ. Уг олдворт газар тэр үеэс хойш олон удаагийн судалгаа шинжилгээний ажил хийгдэж, Монголын анхны бие даасан хээрийн анги томоохон малтлагыг хийсэн байна.

Үүний үр дүнд Монголд төдийгүй дэлхийд гайхагдах ховор сонин олдворуудыг олж, тэдгээр нь дэлхийн шинжлэх ухаан болон эртний шим судлалын танин мэдэхүйн үйлст бодитой хувь нэмэр болсон ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)