Олгосон зээл нь эргэн төлөгдөөгүй учраас Д.Баярсайханыг шалгах болжээ

Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Баярсайханаас өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хууль сахиулах байгууллахынхан байцаалт авсан нь өдгөө олны анхаарлын төвд байна. Түүнийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, АТГ-ынхан хамтран шалгаж буй бөгөөд яллагдагчаар татах саналыг нь НПГ-ынхан хүлээн аваад буй аж. Эх сурвалжийн мэдээлснээр, Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайхан 2016-2017 онд тус банкны Зээлийн ерөнхий хорооны даргаар ажиллаж байхдаа 2017 оны зургадугаар сарын 23-нд 55/01 дугаартай шийдвэр гаргаж, БНХАУ-ын “Шинжан шинфан” компанид 20 тэрбум төгрөгийн зээл зургаан сарын хугацаатай олгосон юм байна. Эргэн төлөгдөх хугацаа 2017 оны арванхоёрдугаар сарын 22- нд дууссан ч дээрх компани одоо хүртэл зээлээ бүрэн гүйцэд төлөөгүй гэнэ. Мөн уг зээлийг олгохдоо Д.Баярсайхан Банкны тухай болон өөр нэг бус хууль зөрчсөн нь тогтоогдсон учраас ийнхүү эрүүгийн хариуцлагад татахаар шалгаж эхэлсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)