Ой хээрийн түймрийн улмаас 93.5 га газар галд өртжээ

Нийслэлийн  нутаг дэвсгэрт 2017 онд гарснаар ой хээрийн түймрийн 12 удаагийн дуудлага ирсэн байна.

Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын 900 гаруй албан хаагч /давхардсан тоогоор/ 88 атомашин, хүч хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэн унтрааж ажиллав.

Түймрийн улмаас 93.5 га газар гал түймэрт өртсөн байна. Өнөөдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Соёмботой уулын зүүн дээд хэсэгт гал гарсан дуудлага 10:06 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн.  Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах аврах 5 ангийн 60 гаруй албан хаагч түймрийг унтраахаар ажиллаж байна.

Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт зэрэг өндөр байгаа тул иргэд олон нийтийг ногоон бүсэд шаардлагагүй бол зорчихгүй байх, галын аюулгүй байдлаа хангаж, ил задгай гал гаргахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)