Ой тогтоолтын тамирчин В.Янжаагийн тухай кино бүтээжээ

“Нетфликс” суваг ой тогтоолтын дэлхийн аваргын төлөө өрсөлдсөн дөрвөн тамирчны тухай “Ой тогтоолтын тоглоом” баримтат кино бүтээснээ олон нийтэд толилуулжээ. 90 минут үргэлжлэх тус кинонд Монгол, АНУ, ХБНГУ-ын дөрвөн тамирчны амьдрал, замналын тухай өгүүлсэн. 

Манай улсаас тус кинонд В.Янжаа оролцжээ. “Ой тогтоолтын тоглоом” баримтат киног “Эмми”-гийн шагналт Жанет Тобиас найруулж, зургийг АНУ, ХБНГУ, Британи, Хонконг, Монгол, Балбад авсан байна. Эргэн сануулахад, В.Янжаа 2017 онд “Авьяаслаг шведүүд” шоунд оролцож, алтан баззер хүртсэн. Түүнчлэн IKEA компанийн 328 хуудастай каталогийг долоо хоногт бүгдийг нь цээжилж, олныг гайхуулсан юм. Мөн тэрбээр ОХУ-ын “Гайхамшигтай хүмүүс” телевизийн шоунд оролцож байв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)