Ой тогтоолтын аваргуудыг тодруулна

Хүн амьдралынхаа турш тархиныхаа арав хүрэхгүй хувийг ашигладаг гэдэг. Харин үүнийг үгүйсгэж, хүн оюун ухааныхаа нөөц бололцоог бүрэн хэмжээгээр нь ашиглах боломжтой гэдгийг харуулах зорилготой тэмцээн ирэх сард болох гэж байна.

Монголын оюун ухааны академиас зохион байгуулж байгаа Үндэсний ой тогтоолтын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд 13-аас дээш насныхан оролцох боломжтой. Хоёрдугаар сарын 26-нд “Чингис” зочид буудалд болох тэмцээний бүртгэл хэдийнэ эхэлжээ.

Эцсийн шатанд 60 хүн шалгаруулах тул түүнээс олон оролцогч бүртгүүлсэн тохиолдолд тэмцээнийг хоёр шаттай зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тэмцээний даалгавар 52 хөзрийг таван минутад дарааллаар нь цээжлэх, 110 хүний овог, нэр, зүс царайг 15 минутанд багтааж цээжлэх гэх мэт найман төрөл байх бөгөөд даалгавар тус бүрээс гурван байр эзлүүлж, хамгийн олон оноо авсан хүн цомын эзэн болох гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)