Ойрын өдрүүдэд цас орохгүй, шөнөдөө хүйтэн байна

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 0-2 градус хүйтэн байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орохгүй, шөнөдөө хүйтэн байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтайн уулсаар бага зэргийн цас орно.

Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус хүйтэн, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)