Ойрын өдрүүдэд ЦАСАН болон шороон шуурга шуурч, сэрүүснэ

ЦУОШГ-аас цаг агаарын үзэгдлийн талаар сэрэмжлүүллээ. Тухайлбал, өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий,  Говь-Алтайн нутаг, Ховд,  Завханы хойд, Увсын өмнөд, Хөвсгөлийн баруун өмнөд хэсгээр салхи  секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурах юм байна.

Мөн есдүгээр сарын 30, 10 дугаар сарын 01-нд  баруун болон төвийн аймгуудын нутгаар , 2-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар цас орж, салхи  16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэх төлөвтэй байна.

Иймд:

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих  зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)