Ойрын өдрүүдэд цаг агаар ТОГТУУН байна

Цаг агаарын байгууллагаас 2019 оны нэгдүгээр сарын 14-21-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулж, ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байна хэмээн мэдэгдлээ.

Баруун аймгуудын нутгаар: 17-нд Алтайн уулсаар бага зэргийн цас орно. 14-15-нд хүйтэн байх боловч, цаашдаа хүйтний эрч суларч Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө  5-10 градус, Алтай, Хангайн уул бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 17-нд нутгийн зарим газраар, 18-нд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 19-нд нутгийн зүүн хэсгээр 12-14м/с хүрч ширүүснэ. 14-15-нд хүйтэн байх боловч, цаашдаа хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 24-29 градус, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: 18-нд нутгийн зарим газраар, 19-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 15,19-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 14-15-нд хүйтэн байх боловч, цаашдаа хүйтний эрч суларч Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: 18-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 15-нд нутгийн зүүн хэсгээр, 19-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 14-15-нд хүйтэн байх боловч, цаашдаа хүйтний эрч суларч Дундговийн нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)