Ойрын дөрвөн хоног дуу цахилгаантай бороо орно

Улаанбааар хотод үүлшинэ. Дуу цахилгаантай бороо орно.  Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 29 хэм дулаан байна.

Иргэдийн анхааралд: Ойрын дөрөв хоног ихэнх нутгаар борооших тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.



Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хагаст зүүн өмнөөс баруун хойш эргэж бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 15-20 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгороор 20-25 хэм, Алтайн өвөр говиор 28-33 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)