Ойрад түмний их наадам

Тууль, бий биелгээ, цуур гээд дэлхийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэгдсэн урлагийн төрлийн эзэн болох Ойрад түмэн наадам хийх гэж байна. Ойрад соёлын өвийг судлах сурталчлах зорилгоор байгуулсан “Их хөгсүү” буюу “Их наадам” холбоо энэ наадмыг зохион байгуулж байна.

Энэ сарын 11-13-нд болох наадмын хүрээнд ойрад түмний угсаатан зүй, үндэстэн ястны хувцас, эд зүйлсийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний бага хурал, ардын авьяастнуудын нэгдсэн тоглолт гэсэн гурван арга хэмжээ болох юм.

ОХУ-ын Тува, Халимаг улс, Алтайн хязгаар, БНХАУын Шинжаан Уйгар, Дээд монгол, Ордос, Өвөр монголын Алшаа, Эз эний хошууны төлөөлөгчид оролцсон Ойрад соёл, урлагийн “Их хөгсүү” нэртэй анхдугаар их наадмын арга хэмжээнд дөрвөд, торгууд, хошууд, урианхай, баяд, захчин, өөлд, мянгад, хотон, тува, баатад, хотгойд ястны туульч, магтаалч, хөөмийч, икэлч, бий биелээч болон Хүн нү гийн үеэс уламжлалтай цоор хөгжимчид оролцох тул мартагдах шахсан уламжлалт урлагийг наадмын үеэр үзэх боломжтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)