Ойд хаягдсан Ямато Танүка хүү эцгийгээ уучлав

Өнгөрсөн 5 дахь өдөр эцэг, эхийнхээ үгэнд ороогүйн улмаас Хоккайдо арлын ойд 6 хоног орхигдож шийтгүүлсэн  7 настай хүү амьд олдлоо гэсэн мэдээллийг хүргэсэн билээ. Тухайн үед хүү юу ч ярихгүй байсан тул хэвлэл мэдээллийн хэрэгслээр тодорхой мэдээлэл тараагүй юм. Хүүгээ хатуу шийтгэсэн Такаюүки Танүка  1 дэх өдөр  “Ти Би Эс” телевизэд өгсөн ярилцлагадаа ийн хэлжээ:

Хүү минь намайг уучилсан. Би түүнд “Маш хүнд зовлон үзүүлсэн аавыгаа уучлаарай. ” гэхэд, тэр “Та бол сайн аав. Би таныг уучиллаа.” Гэсэн гэв.

Хүү олдсон дариудаа эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж, биеийн байдал нь дээрдснээр 2 дахь өдөр гэхэд эмнэлгээс гарах төлөвтэй байгаа ажээ. Танүка хүү 5 дахь өдрийн өглөө ойд байрлах цэргийн дадлагын овоохойгоос олдсон юм. Тэр хаашаа явахаа мэдэхгүй 5 цагийн турш уйлж алхсаар сульджээ. Замдаа таарсан овоохой руу орж дотор нь давхарлан тавьсан матраасны дундуур шурган унтсан аж. 6 хоногийн хугацаанд багахан ус олж уугаад харин юу ч идээгүй гэнэ. Тэрээр шингэний дутагдалд орж, тураалтай олдсон ч өөрийн дархлаа сайтай байсан нь түүнийг илүү муу зүйлээс хамгаалж чаджээ.     


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)