Одоо хэний нууц бичлэгийг дэлгэх бол

УИХ-ын гишүүн асан Г.Уянга гар утсаа дахин алджээ. Ер нь нэлээд салан хүн бололтой юм. Энэ мэдээ хүмүүсийг багагүй “сандаргалаа”. Сонгуулийн өмнө энэ бүсгүй утсаа “алдсанаас” болж, тухайн үеийн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Төрийн ордонд согтуугаар зүй бус зүйл ярьж, тамхи татаж буй бичлэг цацагдсан юм. Түүний рейтинг уг бичлэгээс болж унаснаар сонгуулиар өвдөг шороодоход хүрсэн. Тэр бичлэгийг гишүүн Г.Уянга хийсэн юм билээ. Мөн хамт “шоудсан” хүмүүсийнх нь нэг байсан.

Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга Г.Уянга эдүгээ УИХ-ын бие даагч гишүүн С.Жавхлантай найзархах болсон. Тэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах тухайд санаа нэг гэдгээ мэдэгдээд буй. Тиймээс энэ удаа алдагдсан гар утаснаас нь С.Жавхлантай холбоотой ямар нэг нууц бичлэг цацагдчих вий хэмээн өмнөөс нь санаа зовох хүмүүс байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)