Оддын хоолны дэглэм

Та турахаар шийдээ юу? Тэгвэл танд оддын хоолны дэглэмийг санал болгож байна. Женнифер Лопес, Анжелина Жоли, Бритни Спирснарын дэглэмээс сэтгэлд тань нийцсэнийг нь туршаад үзээрэй.

Женнифер Лопес /Өндөр 165 см/
Холливудынхан түүнийг хамгийн тачаангуй бүсгүй гэдэг. Хэдийгээр тийм гоолиг биш ч өөрт таарсан бие галбиртай.
Та энэ дэглэмийг сонгосон бол 12 хоногт 1 кг-аар маш удаан турах боловч турсныхаа дараа хоолны дэглэм барихгүй байсан ч дахин жин нэмэхгүй.
Түүний хоолны цэс
Өглөө: Нэг ширхэг амтат жүрж, нэг аяга чихэргүй какао, нэг стакан хийжүүлээгүй цэвэр ус.
II хоол: Нэг ширхэг жимс /гадилаас бусад/
Өдөр: 200 гр тослоггүй тараг, нэг ширхэг ногоон алим эсвэл амтат жүрж
Үдэд: Атга үзэм
Орой: 200 гр чанасан загас, 300 гр чанасан ногоо /төмснөөс бусад/.
Үдэш: Тослоггүй йогурт

Анжелина Жоли /Өндөр 162 см, жин 52 кг/
Жүжигчин бүсгүй маань урлагийнхныхаа дунд 100 хувь жингээ барьдаг.
Хэрвээ энэхүү дэглэмийг сонгож байгаа бол долоо хоногт 800 г-ийг хассан ч арьс тань чанга хэвээрэй үлдэх болно. Учир нь биед хэрэгтэй, уурагаар баялаг хоол уг цэсэнд орсон.
Түүний хоолны цэс
Өглөө: Нэг халбага үрсэн бяслагийг гурван ширхэг өндөгтэй хольж хийсэн жарвай, нэг ширхэг улаан лооль, чихэргүй кофе.
Өдөр: 250 гр үхрийн шарсан цул мах; ногоон сонигно, өндгөн мөөгийг, хоолны халбага хэрийн үрсэн бяслагтай хольж хийсэн салат
Орой: 300 гр шарсан яргай загас, нимбэгний шүүс, сармисны хандаар амталж жигнэсэн байцаа.

Бритни Спирс
Дуучин бүсгүй маань төрсөний дараа гоолиг байдлаа хадгалж болдогийг бүсгүйчүүдэд харуулсан. Анхны төрөлтийн дараа 18 кг, дараагийн төрөлтийн дараа 22 кг хасч бүхнийг гайхшруулсан. Энэ дэглэмийн тусламжтай турахыг хүсч буй бол долоо хоногт 3-4 удаа спорт зааланд очиж байгаарай. Үр дүн нь: 14 хоногт 1,5 кг хасагдах болно.
Түүний хоолны цэс
Өглөө: Оливын тосонд шарсан дөрвөн ширхэг өндөгний шар, 30 гр хатуу бяслаг, хэрчим талх, 15 ширхэг ногоон усан үзэм.
Өдөр: 30 гр тослог багатай бяслаг, дунд зэргийн хэмжээтэй амтат жүрж нэг ширхэг.
Орой: 150 гр үхрийн чанасан мах, 30 гр тослог багатай бяслаг, хагас аяга чанасан шош, хоёр ширхэг ногоон сонгино, дөрвөн ширхэг гоньдны ногоон мөчир, улаан лоолийг оливын тосоор амталж хийсэн  салат.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)