О.Гүндэгмаагийн тухай сонирхолтой 15 факт

1993 оноос буудлагын спортоор хичээллэж эхэлээд 17 настайдаа  Азийн мөнгөн медаль хүртсэн  Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаагийн тухай баримтыг хүргэж байна.

1.     Гүндэгмаагийн аав Дагвын Отряд нь 1971 онд шүхрийн спортын ууган мастер болсон юм.
2.    Түүний ээжийг Ч.Хишигсүрэн гэдэг. Мөн  шүхрийн спортын мастер.
3.    Отрядын Гүндэгмаа 1978 оны 5 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн.
4.   Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн.
5.    2011 оны тавдугаар сарын дундуур АНУ-ын Форт Беннинг хотноо болсон олимпийн наадмын эрх олгох буудлагын “Дэлхийн цом”-ын 70 орны 600 гаруй мэргэн бууч онч мэргэнээ сорьсноос мөнгөн медаль хүртсэнээр олимпийн эрхээ авсан.
6.    О.Гүндэгмаа 1993 оноос буудлагын спортоор хичээллэж эхэлсэн. Хийн гар бууны 10 м, спорт гар бууны 25 метрийн төрлүүдэд өрсөлддөг.
7.    Тэрээр 1995 онд 17 насандаа Индонезийн Жакартад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн нь анхны том медаль нь байлаа.
8.  Түүний анхны олимп бол “Атланта 96” юм. Монголын тамирчид 1980 оны Москвагийн олимпоос хойш аваагүй мөнгөн медалиа 28 жилийн дараа ийнхүү авсан нь  “Бээжин 2008” зуны олимпийн наадмаас алтын дайтай мөнгөн медаль хүртсэн явдал байлаа.
9.   О.Гүндэгмаа өөрийн багш Л.Ундралбаттай гэр бүл болсон ч харилцаа нь төгссөн. Үүний дараа Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатартай ханилан сууж, спортын хүчирхэг гэр бүлийг бий болгосон юм. Түүний том охинг Соёл-Эрдэнэ гэдэг.
10.   Олимпийн рекорд 590 байдаг бол О.Гүндэгмаа энэ рекордод нэлээд хэдэн удаа хүрсэн бүр давуулж байжээ. Бээжингийн олимпийн урьдчилсан дасгалд 590 оносон бол  бэлтгэлийн үед буудсан амжилт 595 байдаг аж.  2002 онд Азийн тоглолтод явахын өмнө 590-ээс дээш оноог долоо, найман удаа буудсан байна.
11.   Батлан хамгаалахын их сургуулийн байр, “Алдар” спорт хороо,  “Аварга” гэх мэт зэвсэгт хүчиндээ харьяалагддаг клуб дээр бэлтгэлээ хийдэг аж. Тэрээр  “Алдар” спорт хорооны тамирчин гэж харьяалагддаг байна.
12.  Сэтгүүлчийн гаднаас урилга ирж байнаа уу? гэсэн асуултанд “Би өмнө нь ганцаараа шийдэж чадахгүй нь ээ” гэж хэлдэг байсан.Харин одоо бол ганцаараа шийднэ. Шийдвэрээ бодчихсон байгаа... Би “Монголын буудлагын тамирчин” нэр алдрыг үүрч явах хугацаандаа алдраа нэр төртэйгээр хааж, энэ үүргээ боломжийн хэмжээнд гүйцэтгэж байна гэж өөрийгөө боддог” гэж.
13.  Тэрээр Сиднейн олимпод дасгалжуулагчгүй очиж оролцсон.
14.  Лондонгийн олимпод хийн гар бууны 10 метрийн зайд өрсөлдсөн ч харамсалтай нь шигшээ наймд багтаж чадаагүй билээ.
15. Оросын зураач П.И.Бишаев, Г.С.Новиков болон Польш улсын иргэн М.Гнатюк нарын гаргасан “Very Important Person” хэмээх номонд  ттүүний зураг оржээ. Тэд Монголын алдартай хүмүүсийн хөргийг зурсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)