О.Баасанхүү өмчөө хамгаалах гэж зүдрэв

Өмнөх парламентын үед сөрөг хүчин байхдаа МАН-ынхан буйдантай суулт хийж, танхимд ч, талбайд ч элдэв уриа, лоозон барьж тэмцдэг байсныг өнгөрөгч долоо хоногт О.Баасанхүү гишүүн санууллаа. Тэрбээр Ерөнхий сайдаас бусад бүх сайдыг УИХ-аас томилж буйг эсэргүүцэн нэгдсэн хуралдааны танхимд хулдаасан хэвлэл бүхий эсэргүүцлийн лоозон байрлуулсан юм. Харин түүнийг нь хамгаалалтын албаныхан болон хуралдаан зохион байгуулагчид хураах гэж оролдсон бололтой. Тэрбээр “Би өмч болсон энэ хулдаасаа хамгаалах гэж зовж байна. Надад олон өмч байхгүй. Та нар бол өмчөө хамгаалах гэж сайд болж байгаа биз” хэмээгээд эсэргүүцлийн самбар дээрх зургаа тайлбарлаад амжсан. Харин УИХ-ын дарга М.Энхболд “О.Баасанхүү гишүүн ээ, одоо зургаа авчихаж болохгүй юм уу. УИХ чинь бас байгууллага шүү дээ. Сайд нарыг “давхар дээл”-тэй байхыг эсэргүүцэж буйг тань ойлгосон шүү дээ” хэмээн учирласан ч тусыг эс олсон.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)