О.Баасанхүүг тоогоогүй гэнэ

Гуравдагч хүчнээ парламентад төлөөлж яваа ганц гишүүн түүнийг өмнөх парламентад “Н.Энхбаярын оймсонд хавчуулагдсан” гэх мэтээр шүүмжилж, үл тоодог байлаа. Харин 2016 онд мань эр Орхон аймагт нэр дэвшиж, намаасаа ганцаараа сонгогдож гарч ирснээр “оймсны” гэх хочийг цэвэрлэж авсан юм. Тэрбээр саяхан Хууль зүйн байнгын хороогоор Эрүүгийн хуулийн төслийг хэлэлцэх үеэр нэгэн түүх ярьсан юм.

Уг төсөлд бусдыг гүтгэхтэй холбоотой заалтад онцгой анхаарах ёстой гэдгийг уг жишээгээрээ тайлбарласан хэрэг л дээ. Сонгуулийн үеэр түүнийг аймгийн хэвлэлээр багагүй “балбасан” юм байх. Гол нь гүтгэлгийн чанартай мэдээлэл түгээсэн гэнэ. Эрхэм гишүүн асуудлыг нягталж, тодруулаад эцэст нь анх буруу мэдээлэл түгээсэн сэтгүүлч нь түүнээс уучлал гуйжээ. Ингээд өмнөх мэдээлэл худал байсныг зарлах гээд хэвлэлийн хурал хийтэл нэг ч сэтгүүлч ирээгүйд тун их гомдож явдаг бололтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)