Н.Шинэ-Оргил: Энэ долоо хоногт нийслэл рүү 2,920 тээврийн хэрэгслээр 6,861 иргэн ирсэн

НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Энэ долоо хоногт Эмээлт болон Өлзийтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Морин, Гүн, Хонхор, Налайх, Тэрэлжийн шалган нэвтрүүлэх цэгүүдэд нийт 26 албан хаагч үүрэг гүйцэтгэлээ.

Энэхүү ажлын хүрээнд  Улаанбаатар хотоос энэ долоо хоногт 2,421 тээврийн хэрэгслээр 5,394 иргэн гарч, 2,920 тээврийн хэрэгслээр 6,861 иргэн нэвтэрсэн байна. Мөн нийслэл рүү 38 тонн сүү, 484 куб метр мод, 136 тонн мах, таван тонн дайвар бүтээгдэхүүн, 150  шир нэвтэрсэн. 

Харин иргэд сайжруулсан шахмал түлшийг Улаанбаатар хотоос авч гарч буй зөрчил болон Хархорин худалдааны төвд энгийн зуух худалдаалж байсан зөрчил тус бүр илэрлээ. Илэрсэн зөрчлийн хүрээнд тус худалдааны төвд нэг сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан юм. Үргэлжлүүлэн өнгөрсөн өдрүүдэд Архангай болон Хөвсгөл аймгаас гурван тарваган тээвэрлэн оруулж ирсэн зөрчлийг илрүүлж, тус тарвагыг ЗӨСҮТ-д устгалд оруулсан" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)