Н.Төгсцогт чансааг тэргүүллээ

Мэргэжлийн боксын IBO (International box¬ing organization) холбооны 57.2 кг жингийн дэлхийн аварга болж, WBC (World boxing council) холбооны 57.2 кг-ийн жинд дэлхийн аварга цол, бүсний төлөөх тулаанд өнгөрсөн хоёрдугаар сард тоглож, оноогоор ялагдсан Н.Төгсцогт ирэх сарын 19-нд Мексикийн боксчин “Солгой” хочит Эдуардо Рамирестай Коннектикут мужийн Анкасвилль хотын “Mohegan Sun Arena” ордонд 12 раунд тулалдах болжээ. Тэгвэл саяхан WBC боксчдын шинэ чансааг зарлахад 57.2 кг жингийн чансааг “King Tug” манлайлж, өрсөлдөгч Э.Рамирес IV байрт эрэмбэлэгдэв. Энэ жинд чансааг тэргүүлж байсан АНУ-ын Жесси Магдалено Мексикийн Эманэуль Навареттетай аваргын төлөө тулалдана. Тус холбооны чансааны хоёрт бичигдсэн Их Британий Кид Гэлэхэд IFB холбооны чансаанд нэгдүгээрт бичигдсэн ч тулааны товоо гаргаагүйгээс манай тамирчин шинэ чансааг ийнхүү тэргүүлэх болов. Н.Төгсцогт Э.Рамиресыг ирэх тулаанд ялбал Гэри Рассельтай дахин даагаа нэхэх боломжтой болох нь.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)