Н.Төгсцогт тулалдахаар бэлдэж байна

Өнгөрөгч хоёрдугаар сард мэргэжлийн боксын WBC холбооны 57.2 кг-ын жинд дэлхийн аваргын бүсийн төлөөх тулаанд АНУ-ын тамирчин, дэлхийн аварга Гэри Рассельтай тулалдсан “King Tug” Н.Төгсцогт Лас Вегаст бэлтгэлээ базааж буй. Цар тахлын хорио дуусмагц дасгалжуулагч Исмаэль Саласын удирдлагад шаргуу сургуулилалж, энэ жил гурван тулаан хийхээр зорьж байна. Тус холбооны чансаанд жиндээ гуравт жагсдаг түүний дасгалжуулагч И.Салас шавь нараасаа олимпын дөрөв, дэлхийн 19 аварга төрүүлсэн. Н.Төгсцогтын жинд одоогоор АНУ-ын Жесси Магдалено (26 тулаан, 25 ялалт, нэг ялагдалтай) чансаагаараа тэргүүлж байгаа бол Британийн боксчин “Kid galahad” хочит Абдур Бэри Авад (28 тулаан, 27 ялалт, нэг ялагдал) шил дарж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)