Н.Номтойбаяр: Ц.Нямдорж хаана нэр дэвшинэ, тэр тойрогт нь би бие дааж нэр дэвшинэ

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр УИХ-ын ээлжит сонгуульд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой өрсөлдөх болсноо өчигдөр Цензургүй яриа нэвтрүүлэг оролцох үеэрээ мэдэгдлээ.

Тэрбээр "Дорнод аймагт миний оролцоотойгоор олон зүйл хийж бүтээсэн. Намайг муу хэлэх хүн тэнд ховор. Дорнодчууд намайг дахин нэр дэвшихэд сонгоно гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ би биеийн амрыг бодож Дорнод аймагт нэр дэвшиж байгаа юм биш. Сонгуульд Ц.Нямдорж хаана нэр дэвшинэ, тэр тойрогт нь би бие дааж нэр дэвшинэ" хэмээлээ.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)