Нөөшилсөн загаснаас 18 хүн хордов

Баянхонгор аймгийн Боловсрол, соёлын газрын 28 мэргэжилтэн Хөвсгөл аймгийн Мөрөн суманд энэ сарын 15-17-ны өдөр “Хүүхдэд ээлтэй орон нутаг” сэдэвт туршлага судлах сургалтад оролцжээ. Тэд Хөвсгөл аймгийн Хатгал сумын нэгэн иргэнээс “Цэнхэр далайн өгөөж”, “Хар ус нуур” гэсэн нэртэй нөөшилсөн болон утсан загас худалдан авсан байна.

Мөн “Далай ээж” хүнсний захаас “Дүүрэн нуур”, “Хөвсгөл хатгал”, “Хатан загас”, “Хөвсгөл цагаан загас” гэсэн нэртэй шилэнд нөөшилсөн болон утсан загас авчээ. Тэдгээр загасыг идсэн дөрвөн том хүн, гурван хүүхэд хоолны хордлогод орж, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Мөн аймгийн Боловсрол, соёлын газрын хуралд оролцсон багш, мэргэжилтнүүд буцах замдаа Улаанбаатар хот болон Орхон аймагт амьдардаг хамаатан садан, найзууддаа тэдгээр нөөшилсөн загасыг өгчээ. Түүнийг нь хүнсэндээ хэрэглэсэн гурван хүн Орхон, найман хүн Улаанбаатар хотод хордлогод орж, хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Тэдгээр нөөшилсөн загас нь хаяг шошгын зөрчилтэй, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байсан гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)