Нөөцөлсөн үхрийн ястай мах кг нь 7700, хониных 6700 төгрөгийн үнэтэй байна

Гуравдугаар сарын 11-н буюу өнөөдрөөс эхлэн нөөцийн махыг 140 хорооны 279 хүнсний дэлгүүрт үхрийн ястай мах 7700 төг/кг, хонины ястай мах 6700 төг/кг, ямааны ястай мах 6200 төг/кг-ийн үнээр худалдан борлуулж байна.

Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 12.0 мянган тонн махыг бэлтгэсэн.

Бэлтгэсэн махыг Улаанбаатар хотын 6 дүүргийн, 140 хорооны  279 хүнсний дэлгүүрт 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн худалдаанд гаргаж эхэллээ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)