Нөөцийн мах худалдаж эхлэв

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мах бэлтгэх үйлдвэрүүдтэй хамтран, орон нутгаас мал, махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх өдөрлөгийг өчигдөр зохион байгуулав. Энэ үеэр нөөцийн мах худалдаж эхэллээ. 

Өнөө жил нийслэлийн хүн амын хаврын хүнсний хэрэгцээнд зориулж “Баатрууд тэнгэр”, “Дархан меат фүүдс”, “Сүхбаатар мах маркет” зэрэг компани 4000 тн мах бэлтгэж, нөөцөлжээ. Бэлтгэсэн үхэр, хонь, ямааны ястай махыг 2-3 кг-аар савлан, нийслэлийн зургаан дүүргийн 50 гаруй хүнсний дэлгүүрээр борлуулж буй юм байна. Үхрийн ястай махыг 7200, хониныхыг 6000, ямааныхыг 5500 төгрөгөөр худалдаж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)