Нөөцийн махны өргөтгөсөн бөөний худалдааг эхлүүлжээ

Зах зээл дэх махны хангамж, нийлүүлэлтийг нэмэх зорилгоор нөөцийн махны өргөтгөсөн бөөний худалдааг өнгөрсөн бямба гаргаас эхлүүлжээ. Долоо хоногийн хугацаанд Баянзүрх, Баянгол, Сүхбаатар зэрэг зургаан дүүргийн 24 цэг, гадаа талбайд зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээс мах борлуулах юм. Тодруулбал, “Нарантуул” зах, “Скай” их дэлгүүр, “Буянт Ухаа” болон “Содон” хороолын гадна талбайд хонины ястай махыг гулуузаар нь буюу нэг кг-ыг 6500, ямааныхыг 6000 төгрөгөөр худалдах аж. Нөөцийн махны өргөтгөсөн бөөний худалдааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтэс, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн, Мэргэжлийн хяналтын болон Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс хамтран зохион байгуулж буй юм. Ташрамд дурдахад, өнгөрсөн бямба гарагт “Хүчит шонхор” захад хонины ястай махыг нэг кг-ыг нь 8500-9500, ямааныхыг 5500-6000 төгрөгөөр борлуулж байв.

Бэлтгэсэн: С.Дулам


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)