Нөхөр нь 47 хүүхдийн аав гэдгийг мэджээ

Найман жил нэг тоонотод амьдарсан нөхөр нь 47 хүүхдийн аав гэдгийг мэдсэн эмэгтэй гэр бүлээ цуцлуулахаар шүүхдэж байна. Бүсгүй үрийн шингэний донор гэх эртэй цахим сүлжээгээр танилцаж, дэр нэгтгэсэн бөгөөд хэчнээн хүүхдийн аав болсныг нь асууж байгаагүй гэнэ. Тэгтэл саяхан нөхрийнх нь цахим шуудангаар “Та хэдэн хүүхдийн аав болсон бэ” гэсэн асуулт ирж, нөгөөх нь “47 үртэй” гэж хариулснаар хэрэг бишидсэн байна. 

Бүсгүй “Бид баталгаат гэр бүл. Нэг хүүхэдтэй. Нөхөр маань үрийн шингэний донор гэдгийг мэддэг ч арай ийм олон хүүхэд “тарьсан” гэж мэдээгүй. Энэ тухай огт асууж байгаагүйдээ харамсаж байна. Миний хувьд энэ амьдрал утгагүй боллоо. Хэрэв түүний хүүхдүүд тусламж хүсэж ирвэл яах вэ. Насны эцэст балрах юм байна” гэжээ. Хуулийн дагуу үрийн шингэн суулгах мэс ажилбараар бүрэлдсэн хүүхэд 18 нас хүрээд биологийн эцгээ мэдэх эрхтэй байдаг аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)