НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр болно

НӨАТ-ын урамшууллын 2020 оны 05 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 05-р сарын 17-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2020 оны 04 дугаар сарын 01-нээс 30-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 05 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)