НӨАТ-ын орлого хоёр дахин нэмэгдэв

Өнгөрсөн сарын байдлаар татварын нийт орлого 626.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 157.7 тэрбум буюу 33.7 хувиар өсжээ. 

Үүнд татвар, төлбөр, хураамжийн орлого 76.2, нэмэгдсэн өртгийн албан татварынх 54.1, нийгмийн даатгалынх 24.5, онцгой албан татвар 43.1 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн аж. Мөн гадаад үйл ажиллагааны орлого 26.9, орлогын албан татвар 0.7 тэрбум төгрөгөөр өссөн бол хөрөнгийн албан татвар 3.2 тэрбумаар буурсан байна.

Улсын нэгдсэн төсвийн орлогын 73.8 хувь нь татварын орлогод, 7.6 хувь нь татварын бус орлогод, 18.6 хувь нь ирээдүйн өв сангийн орлогод ногджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)