НӨАТ-ын буцаан олголт иргэдийн данс руу орж эхлэв

НӨАТ-ын буцаан олголтын  урамшууллын  мөнгө иргэдийн бүртгэлтэй данс руу орж эхлэлээ. Энэ удаад 993,469 иргэнд 43.4 тэрбум төгрөгийг буцаан олгох юм.

Татварын хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож байгаа юм. Эхний улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ оны 4 дүгээр сард олгож, энд нийт 860 мянган иргэн хамрагдаж, 40 тэрбум төгрөгийг буцаан олгожээ. II улирлын НӨАТ-ын буцаан олголтоор 901.615 иргэний 38.2 тэрбум төгрөгийг иргэдийн дансанд мөн олгосон байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)