НӨАТ-ын буцаан олголт ба талархал

2016 онд худалдан авсан бараа, үйлчилгээнд төлсөн НӨАТ-ын буцаалтаа энэ сарын 2-ноос иргэд авав. Буцааж өгнө гэдэгт нь тэр бүр итгээгүй байсандаа тэр үү, хэн хүнгүй л баяр хөөр боллоо. “Гэнэтийн орлого”-оо яаж үрэх тухай олонх нь бодсон, түрүүчээсээ хэрэгжүүлсэн ч байх. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “НӨАТ-ын буцаалтаа аваад үсчин орохоор шийдлээ. Ойрд гоо сайхандаа анхаарсангүй” хэмээн жиргэжээ. Мөн удалгүй жиргээчдийн хүсэлтээр үсээ хэрхэн янзлуулсан зургаа оруулсан байв.

НӨАТ-ын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор олон хүн “Бараа, үйлчилгээ аваад баримтаа заавал нэхэж байя, тэгээд идэвхтэй бүртгүүлье” гэж бодсон байх. Далд эдийн засгийг ил болгосон, иргэдийн урмыг ч сэргээсэн уг үйл явдлын үеэр энэхүү ажлыг эхлүүлсэн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг дурсан, талархах хүмүүс бас гарав. “Ч.Сайханбилэгийн үед эхлүүлсэн ажил өгөөжөө өгч байна, түүнд баярлалаа” гэсэн сэтгэгдэл нийгмийн сүлжээнд цөөнгүй харагдав. Мөн системийг нь зохион бүтээсэн залууст талархаад авна лээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)