НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа аваагүй байгаа татвар төлөгч ИРГЭДИЙН анхааралд

НӨАТ-ын буцаан олголтыг 2020 онд улирал бүр олгохоор болсны дагуу нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн. Харин зарим иргэдийн хувийн мэдээлэл зөрснөөс шалтгаалан буцаан олголтоо аваагүй байгаа.

НӨАТ-ын 2020 оны 01-р улирлын буцаан олголт аввагүй иргэд  энэ сарын 20-ны /2020.06.20/  дотор хувийн мэдээллээ залруулан, урамшуулал авах хүсэлтээ дахин баталгаажуулахыг Татварын албанаас мэдээллээ. Хэрэв заасан хугацаанд урамшууллаа авах хүсэлтээ баталгаажуулаагүй бол дараа улиралд нэмэгдэж олгох юм байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)