НӨАТ-ын буцаан олголтын мөнгө өнөөдрийн дотор иргэдийн дансанд бүрэн орж дуусна

НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг сар шинийн баяраас өмнө иргэдэд олгох талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нэгдүгээр сарын 30-ны өдөр мэдээлэл хийсэн.

Энэ дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын 2018 оны буцаан олголтын мөнгө иргэдийн  дансанд орж эхэллээ. Өчигдөр оройноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн бөгөөд харилцагч цөөтэй банкуудынх шууд орох бол иргэдийн олонхи нь үйлчлүүлдэг томоохон банкуудын гүйлгээ өнгөрсөн шөнөдөө хийгдэж, өнөөдөр гэхэд иргэдийн дансанд бүрэн орж дуусна хэмээн Сангийн сайд мэдээллээ. 

Еbarimt.mn-д өнгөрсөн жил бүртгүүлсэн 808 мянган иргэн нийт 121 тэрбум төгрөгийг буцаан олголт маягаар энэ онд нэг удаа авах юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)