НӨАТ-ын баримтаа бүртгүүлэхэд ДАТА ҮНЭГҮЙ боллоо

"Ибаримт" гар утасны аппликейшнаар төлбөрийн баримт бүртгүүлэхэд дата ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ боллоо. Тухайлбал, үүрэн холбооны оператор компаниуд ГТЕГ-тай хамтран НӨАТ-ын урамшууллын системийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд илүү хялбар хүргэх зорилгоор санамж бичигт гарын үсэг зуржээ.

Ингэснээр www.ebarimt.mn цахим хуудас болон ebarimt аппликейшнд гар утаснаасаа дата ашиглалгүйгээр хүссэн үедээ үнэ төлбөргүй хандах боломжтой болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)